Research

8 pages
623 views

Суралцагчийн сурах хэв ма

of 8
All materials on our website are shared by users. If you have any questions about copyright issues, please report us to resolve them. We are always happy to assist you.
Share
Description
Суралцагчийн сурах хэв ма
Transcript
  1 Сургалтанд сурах хэв маягийг харгалзах нь   Зохиогчийн нэр: БС - ын хөтөлбөрийн багийн ахлагч Доктор (Ph.D) М.Азжаргал 1 , БС - ийн ахлах багш Доктор (Ph.D) Ч.Сувд - Эрдэнэ 2 Хураангуй:  Аливаа хичээл, сургалтыг зохион байгуулахад багш хүний гол үүрэг нь суралцагчийн хувийн онцлог, сурах хэв маяг зэргийг харгалзан үзэх юм.   Судалгааны бүтээлд сурах хэв маягийн 20 гаруй хэв шинжийг судлан тогтоосон байдаг бөгөөд аль нь чухал болох асуудал дээр эрдэмтдийн санал зөрүүтэй байдаг. Гэвч сурах хэв маягийг тодорхойлоход физиологийн буюу хүртэхүйн, хувь хүний онцлогт суурилсан, когнитив хэв маягуудыг нарийвчлан үзэх шаардлагатай. Суралцагчийн амжилттай суралцах эсэх нь зөвхөн хувь хүний авьяас, зүтгэлээр тодорхойлогдохгүй нас, сэдэл, орчин, багшийн арга зүй зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалдаг. Зарим суралцагч харсан, уншсан зүйлээ хялбар тогтоодог байхад сонсох дасгал, даалгавар, харилцан ярилцах аргад дуртай байх нь бий. Үүний учир шалтгааныг суралцагчийн хэв маягтай холбон тайлбарлаж болох юм. Түлхүүр үг :   Сурахуй, сурах хэв маяг, сургалтын арга   Удиртгал: Хүн яаж сурдаг вэ? Хүн төрсөн цагаасаа л сурч эхэлдэг. Учир нь тэр өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд дасан зохицох, эсвэл түүний эсрэг үйлийг хийдэг. Тэр нь хүүхдийн өөрийн ухамсартай ба ухамсаргүй   үйлээр хэрэгжиж байдаг. Хүүхэд сурч танин мэдэх үйл ажиллагааны дүнд тасралтгүй хөгжиж байдаг. Б.Жадамбаа “Танхимд мэдлэг бүтээх үйл явц ” номондоо: Хүн оюун ухаан, бие махбодь, иргэншил гэсэн гурван параметрээр тодорхойлогддог, тасралтгүй хөгжиж байдаг динамик тогтолцоо юм гэжээ. ЮНЕСКО - оос "суралцахуйн" үндсэн   тулгуур  4 баганыг: "Мэдэхийн тулд суралцахуй" (learning to khow) , Хийхийн тулд суралцахуй (Learning to do)   "Оршин байхын тулд суралцахуй" (learning to be)    2 "Хамтдаа нийгэмшин амьдрахын тулд суралцахуй" (learning to socially live together) гэж томьёолсон.   Сүүлийн жилүүдэд нийгмийн хурдацтай хөгжил нь хүүхдийн сурах үйл ажиллагаа, сургалтын чиг хандлагад өөрчлөлт, шинэчлэлт хийхийг шаардаж байна. Иймд сурган хүмүүжүүлэгчид бид суралцагчаа хэрхэн суралцдагийг судлан таньж суралцагчид хялбар, ойр арга барилыг сонгон авах нь чухал юм. Үндсэн   хэсэг: Тус судалгаанд суралцахуйн олон хэв маягаас Вестерийн сурах хэв маягийн загварийг голчлон үзэж, Оксфордын хэв маягийг тодорхойлох асуулгаар оюутнуудын сурах хэв маягийг тодорхойлсон. Уг судалгаанд МУБИС - ийн 35 оюутан, МҮИС - ийн 39 оюутан оролцсон . Суралцахуйн зорилго бол мэдлэгийн төрөл болон түүнийг ямар түвшинд эзэмшсэн байхыг илэрхийлэхүйц ойлгомжтой бүтэцтэй байх ёстой. (Р.Тайлер, 1949) Тэрээр суралцахуйг судлагдахууны агуулга дээр танин мэдэхүйн үйл хийх замаар өрнөдөг үйл явц гэж үзсэн. Хүн хөгжлийнхөө нэг үе шатаас нөгөө рүү шилжих явцдаа тасралтгүй суралцаж, ингэхдээ түүний мэдээлэл хүлээн авах ба боловсруулах чадвар хөгжиж байдаг. Мэдээллийг хүлээн авах үйл явц нь туршиж хийх ба эргэцүүлэн бодож ажиглах үйлээр явагддаг. (Д.Кольб) Өөрөөр хэлбэл хүн туршиж хийх, бодит юмсыг мэдрэх, эргэцүүлэн бодож ажиглах, хийсвэр төсөөллийг бий болгох гэсэн үндсэн 4 үйл ажиллагаагаар дамжин тасралтгүй суралцаж байна. Конструктив хандлагын үүднээс орчин үед Tell me, I’ll forget - Надад хэлбэл би мартана. Show me, I’ll remember  - Надад үзүүлбэл би санана. Involve me, I’ll understand - Намайг оролцуулбал би ойлгоно гэсэн үзэл баримтлалаар сургалтаа зохион байгуулж явуулахыг чухалчилж байна. 1.  Хүртэхүйн хэв маягууд Вестер (Vester, 1975) хэлэхдээ, бидний бүр багаас хүртэхүйн эрхтнүүд маань хүн бүрт ялгаатай хөгжсөн байдаг. Сурах хэв маягуудаас багш, сурагцагчдын хамгийн сайн мэддэг   нь   хүртэхүйн буюу ой тогтоолтын хэв шинжүүд билээ. Эдгээр хэв маягийг сургалтанд харгалзан үзснээр суралцагчдын сурлагын амжилтыг дээшлүүлэх боломжтой гэдэг үзэл санааг анх тэрээр дэвшүүлэн хүртэхүйн хэв маягийг ерөнхийд нь сонсголын, харааны, хөдөлгөөний буюу тактил гэсэн 3 бүлэгт хуваан үзсэн байна. Эдгээр хэв маягуудыг тодруулбал:  3 Харааны (Visual) Ой тогтоолт сайтай, сонсож, ярихаас илүү унших, бичих даалгавар хийх дуртай байна. Тэд харсан, уншсан, зүйлээ онцгой сайн санадаг. Тиймээс ч тэдний унших, бичих чадвар илүү сайн хөгжсөн байдаг тул энэ төрлийн хичээлд амжилт үзүүлэх нь элбэг. Ийм суралцагч эмх цэгц, нарийн дэг журамд дуртай. Хэрэв багш самбар дээр дэлгэрэнгүй тайлбарлан бичвэл илүү сайн ойлгон тогтоодог. Үзүүлэн таниулах материалууд болон гафик, схем, диаграмм зэрэг нь ойлгоход дэм, дөхөм болдог. Сурахдаа ашигладаг хэрэглэгдэхүүн нь ном, зураг, үзүүлэн, таниулах материал, видео материал зэрэг болно. Сонсголын (auditory) ой тогтоолт сайтай суралцагчийн ярих болон сонсох чадвар нь түлхүү хөгжсөн байдаг тул сонсож ойлгох дасгал, даалгаврыг амжилттай гүйцэтгэдэг. Эхийг чангаар дуудан унших, бусад хүний ярьж байгааг сонсох, хүмүүстэй харилцах дуртай, цээжлэх ой тогтоолт маш сайтай, аман даалгаврыг төвөггүй биелүүлдэг, гадны дуу чимээнд анхаарал нь амархан сарнидаг. Тэдний дуртай дасгал, даалгаврын төрөлд сонсох дасгал, харилцан яриа, ярилцлага зэрэг орно. Хөдөлгөөний буюу тактил (Tactile - Kinesthetic) хэв маягтай суралцагч нь ширээний ард сууж уншиж, бичих юм уу ярих даалгавар гүйцэтгэхийн оронд аль болох биеийн идэвхтэй, хөдөлгөөн шаардсан, тухайлбал, тоглоом, жүжигчилсэн тоглолт, ямар нэгэн зүйл угсарч эвлүүлэх г.м. идэвхтэй дасгал, даалгаврыг хийх хүсэлтэй байдаг. Тиймээс ч тэдэнд багш төвтэй уламжлалт хичээлд удаан цагаар ширээний ард суух уйтгартай бөгөөд хүндрэлтэй.  2.  Хувь хүний онцлогт суурилсан хэв маягууд Хувь хүний онцлогт суурилсан сурах хэв маягууд нь сэтгэл судлалын ухагдахуун болохын хувьд хүний онцлог шинж чанартай холбоотой тул илүү тогтвортой бөгөөд ямар ч сургалтын нөхцөл байдалд бараг өөрчлөгдөхгүй. Тиймээс ч хувь хүний онцлогийг илтгэсэн хэв шинж нь амьдралын турш тогтвортой байхын зэрэгцээ гадны хүчин зүйлийн хүчтэй нөлөөнд орсон ч үндсэн зан чанар хэвээр хадгалагддаг. Экстроверт суралцагч нь шинэ хүмүүстэй танилцах, харилцах дуртай, тиймээс ч өөрийн   эргэн тойронд болж буй зүйлд анхаарлаа хандуулж байдаг. Бусадтай хамтран хичээллэх хүсэлтэй. Аливаа шийдвэрийг түргэн гаргадаг. Аз турших дуртай учир эхлээд туршин хийж үзээд дараа нь нарийвчлан ойлгох буюу шаардлагатай бол залруулга хийдэг. Интроверт суралцагч дуугүй, хүмүүстэй хурдан дотно болдоггүй, ганцаараа ажиллах, хичээллэх дуртай, хэрэв багаар ажиллаж байгаа тохиолдолд аль болох чимээгүйхэн  4 сонсохыг илүүд үздэг. Тэрээр сахилга баттай, өөрийн байр сууриа мэдэхээс гадна, багшийн мэдлэг, чадвар, нэр хүндийг өндөрт өргөдөг. 3. Когнитив хэв маяг   Когнитив хэв маяг   нь дээр өгүүлсэнчлэн сэтгэл судлалаас гаралтай ухагдахуун бөгөөд энэ бүлэгт гадаад хэл сурах үйл явцад чухал үүрэгтэй хэмээн тодорхойлдог хэмээн тодорхойлдог хэв маягуудыг авч үзнэ. Зөгнөн баримжуулах   хэв маяг :Зөгнөн баримжаалах буюу интутив хэв маягтай   суралцагч нь бүтээлчээр ургуулан бодох чадвартай бөгөөд аливаа зүйлийн учир шалтгааныг олон талаас нь эргэцүүлэн бодохыг хичээдэг. Мөрөөдөмтгий, шинийг эрэлхийлдэг. Бусдаар тайлбарлуулахаас илүүтэй өөрөө олж мэдэхийг хүсдэг. Хүнтэй ярилцаж байхдаа өөрийн гэсэн олон шинэ санаа дэвшүүлж чаддагийн зэрэгцээ ч хамтрагчийнхаа дэвшүүлсэн санал, санаачлагуудыг хүлээн авах чадвартай. Мэдэхгүй байгаа зүйлээ таах, урьдчилан тааж хэлэх оролдлого хийдэг. Хянуур буюу конкрет хэв маягтай суралцагч нь нарийн зааварчилгаа, эмх цэгц, логик дэс дарааллыг илүүд үздэг. Багшийн өгч буй дасгал даалгавар эмх цэгцтэй ойлгомжтой байхад дуртай бөгөөд багшийн зааварчилгааг сайн дагадаг. Хичээлийн сэдэвтэй холбогдолгүй яриа тэдэнд хичээл ойлгоход саад болдог. Цээжлэх барилыг түлхүү ашигладаг. Өнөөдрөөр амьдрах дуртай, ирээдүйн талаар мөрөөдөх дургүй. Аливаа зүйлийг ашиглаж, хэрэглэхээсээ өмнө зааврыг нь уншдаг. 4. Мэдээлэл хүлээн авах хэв маяг Ерөнхийлөн тоймлох - Global : Сурах хэв маягтай суралцагч нь асуудлын болон эхийн ерөнхий гол утга санааг барьж авах нь хангалттай гэж үздэг тул мэдэх ёстой чухал нарийн чухал мэдээ, мэдээллийг анзааралгүй орхигдуулдаг. Харилцан ярианы аргаар буюу хүмүүстэй харилцаж байж сурах хүсэлтэй байдаг. Сонсох, ярих, дасгал даалгаврыг илүүд үздэг. Урт сунжирсан тайлбарын оронд товч энгийн хариултыг сонгох хандлагатай.  Асуудлын бүдүүвч дүр зураг, ерөнхий төлөвлөөтэй ажиллах дуртай. Нарийвчлан задлах -Analytic: Сурах хэв маягтай суралцагч нь шинжлэх   ухааны хэлийг алдаагүй бөгөөд дүрмийн дагуу сурахыг хичээдэг, нарийн зааварчилгаанд дуртай.  Асуудлын нарийн жижиг зүйлд ч гэсэн анхаарлаа хандуулдаг. Ихэвчлэн бусдаас хамааралгүй, ганцаараа сурах хүсэлтэй. Өөрийн байх сууриа мэдэхээс гадна, багшийн  5 мэдлэг   чадвар, нэр хүндийг өндөрт өргөдөг. Сахилга батыг чандлан сахиж, хүмүүстэй хурдан дотно болдоггүй. Судалгааны үр дүн:    Диаграмм   1: Суралцагчийн хүртэхүйн хэв маяг Диаграмм  1- ээс харахад харааны хүртэхүй бусад хүртэхүйн хэв маягаас өндөр түвшинд байна. Хөдөлгөөний буюу тактил хүртэхүй нь бусад хүртэхүйгээс муу хөгжсөн ба сонсголын хүртэхүй нь дундаж түвшинд байгааг харж болно.  Диаграмм   2: Хувь хүний онцлог, шинж   0510152025303540 маш өндөрхарьцангуй сайнСайн дундажмуу Суралцагчдын хүртэхүйн хэв маяг Судалгаанд оролцогчдын харааны хүртэхүй Судалгаанд оролцогчдын сонсголын хүртэхүй Судалгаанд оролцогчдын хөдөлгөөний буюу тактил хүртэхүй 50%45%5% Хувь хүний онцлог, шинж ЭкстровертИнтроверт2 лаа тэнцүү
We Need Your Support
Thank you for visiting our website and your interest in our free products and services. We are nonprofit website to share and download documents. To the running of this website, we need your help to support us.

Thanks to everyone for your continued support.

No, Thanks
SAVE OUR EARTH

We need your sign to support Project to invent "SMART AND CONTROLLABLE REFLECTIVE BALLOONS" to cover the Sun and Save Our Earth.

More details...

Sign Now!

We are very appreciated for your Prompt Action!

x